1

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго:

         “Байгууллагын ажилтан бүр гал эрмэлзлээр дүүрэн ажиллаж, нийгэм улс эх орныхоо хөгжлийн алхамд манлайлан оролцож, үйлчилгээний чанараар харилцагчид хэрэглэгчидээ дээдэлсэн, үйл ажиллагаа технологийн дэвшлийг Монгол улсад анхлан хэрэгжүүлэгч үндэсний шилдэг байгууллага байна”

Бидний алсын хараа:

         “Ажил мэргэжилдээ дур сонирхолтой, аж амьдралдаа сэтгэл дүүрэн, үйлс бүтээлийннхээ үр дүнгээр бие болоод сэтгэлийн жаргал эдэлсэн хамт олныг бүрдүүлж, улмаар Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулна”

 Уриа үг 

         "ХАМТЫН ХҮЧ - АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР"

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧИД

             Бидний нэн тэргүүнд эрхэмлэх үнэт зүйл нь харилцагч, хэрэглэгчид. Харилцагч, хэрэглэгч бүрийнхээ хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг судалж зардлаа хянаж, бүтээмжээ дээшлүүлэх замаар хамгийн боломжит оновчтой шийдэл, үнийг санал болгож байна. Харилцан ашигтай, хамтран ажиллана. Хамтдаа хөгжих нь бидний гол зорилго.

  • АЖИЛТАН

             Байгууллагын ажилтан нэг бүр бидний үнэт зүйл. Ажилтан бүрийн санал санаачлагыг зүйл бүрээр хөхүүлэн дэмжиж, сэтгэл хангалуун ажиллах орчин нөхцлийг бүрдүүлнэ. Зорилго, тэмүүллийнхээ төлөө зангидсан гар мэт нэг баг болон ажиллаж, хамтын хүчээр амжилтанд хүрч, бие, сэтгэлийн жаргалыг мэдэрнэ. 

  • НИЙГЭМ, УЛС ОРОН

             Бүтээн байгуулж буй Монголын нийгэм, тусгаар тогтносон Монгол улс бол бидний үнэт зүйл. Үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэн тэлж хэрэглэгчиддээ ямагт чанартай, шинэлэг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, найдвартай татвар төлөгч байх нь бидний нийгмийн өмнө хүлээх хариуцлага, улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр мөн.

  • ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

             Бизнесийн оршин тогтнох, өргөжин дэвших эх ундарга болсон хувьцаа эзэмшигчид бол бидний үнэт зүйл. Зах зээлээ соргогоор мэдэрч, дэвшилтэт техник, технологи ашиглан хэрэглэгчиддээ хүлээлтээс нь давсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, бизнесийн тогтвортой, ашигтай үйл ажиллагааг явуулах нь бидний үүрэг. Үргүй зардлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх нь манай цаашдын хөгжлийн баталгаа билээ.