Эх бэлтгэлд тавигдах шаардлага

“Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх ажлын
эх бэлтгэлд тавигдах шаардлага

1. Ажлын файлд тавигдах шаардлага
• Эх файлыг a. Adobe Photoshop
b. Adobe Indesign
c. Adobe Illustrator
d. Corel Draw зэрэг эх бэлтгэлийн программ дээр чанартай бэлтгэнэ
• Microsoft office-ийн буюу Word, Excel, Powerpiont мэтийн программуудыг эх бэлтгэлийн программд тооцохгүй тул ашиглахгүй байх, ашигласан бол эх бэлтгэлийн программ дээр дахин боловсруулалт хийх
• Файлийн эх дээр огтлоо, нугалааг тооцоолох ба эцсийн огтлооны хэмжээнээс гадагш болон ойрхон ямар нэгэн дүрслэл, текстийг байрлуулахгүй байх (огтлоо 3 мм)
• Эх бэлтгэлийг PDF өргөтгөлөөр авч ирэхдээ стандартын дагуу экспротлох ба асуух зүйлсээ 34-52-21 утаснаас лавлаж болно

2. Зурганд тавигдах шаардлага
• Indesign, Illustartor программ дээр эхээ авч ирэхдээ бүх зурагнууд файлаараа буюу холбоос/Link/-уудтай нь хамт PACCAGE хийгдэж ирсэн байх
• Бүх төрлийн өнгөт зураг хэвлэлийн CMYK, хар цагаан зураг нь GRAYSCALE өнгөний горимд байх
• Зурагууд Tiff, Psd, Jpg, Eps, Pdf өргөтгөлтэй файлууд байна
• Зургийн нарийвчлал (resolution) хамгийн багадаа 300 dpi байх

3. Текстэнд тавигдах шаардлага
• Текстүүд үг үсгийн алдаагүй ба хуудасны дугаарлалт зөв байх
• Хар өнгийн текстүүд зөвхөн нэг өнгийн Black – 100% байх Cyan, Magenta, Yellow өнгүүдийг 0% байлгана.

Дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд эх бэлтгэлийн төлбөрийг тооцон засварлана.