1

Мэдлэгтэй дэвтэр

“Таван Богд Менежмент” ХХК-ийн “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь 1997 оноос эхлэн сурагчийн дэвтэр үйлдвэрлэж буй хэвлэлийн салбарын ууган үйлдвэрүүдын нэг юм. Сурагчийн дэвтэр нь 6-н төрлөөр 12-96 хуудастайгаар хэвлэгддэг бөгөөд дахин боловсруулагдаагүй мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сайн чанарын Япон, Солонгос цаасыг үйлдвэрлэлдээ ашигладаг учраас дэвтрийн цаас нь бэх уудаггүй, зузаан, чанар сайтай болдог.

Дэвтрийн шугамыг стандартын хар хөх өнгийн будгаар өнгө бууруулсан (хэт цагаан биш) цаасан дээр хэвлэдэг нь хүүхдийн нүд ядрах, хараа муудахаас сэргийлдэг.

“Таван Богд Менежмент” ХХК 2013 онд оюунлаг ирээдүйг дэмжин “Мэдлэгтэй дэвтэр” брэндийг шинээр зах зээлд үйлдвэрлэж гаргасан. Мэдлэгтэй дэвтэр нь хүүхдийн насны онцлогоос хамааран бага насны сурагчдад сэтгэхүй хөгжүүлэх дасгал, зөвлөмж, дунд болон ахлах ангийнханд зориулан Үзэсгэлэнт байгал, Амьтад, Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Архитектур, Дэлхийн 7 гайхамшиг, Монгол орны хамгийн хамгийн, Дэлхийн үзэсгэлэнт ордон шилтгээнүүд, Цэрдийн галавын үлэг гүрвэлүүд гэх мэт олон төрлийн сэдвээр мэдээлэл, мэдлэг олгодог давуу талтай.