Проб батлуулах журам

Улаанбаатар принт хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх ажлын проб батлуулах журам

1. Харилцагч захиалгын төлбөрийг гэрээнд заасны дагуу (бүрэн / хэсэгчилэн) барагдуулж, төлөөлөн ирсэн хүний гарын үсгээр пробыг баталгаажуулсаны дараа захиалгыг хэвлэлтэнд оруулна.

2. Проб гаргах эх бэлтгэл нь “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэлд тавигдах шаардлагыг хангасан байна.

3. Проб нь 50% жижиг хэмжээгээр өнгөтөөр гаргасан загвар хэвлэлт бөгөөд бүх хуудасны хэвлэлтээс бүрдэнэ. Пробыг нэг удаа үнэгүй хэвлэж үзүүлэх ба дахин хэвлэлтээс төлбөр тооцон авна. Өнгөт проб нь офсет хэвлэлтийн цаас, будаг зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан 30 хүртэл хувийн өнгөний зөрүүтэй (өсөлт, бууралт) байна.

4. Харилцагч пробыг нягт нямбай хянаж доорх алдаагүй болохыг гарын үсгээр баталгаажуулна. Үүнд:
- Үг үсэг, цэг таслалын алдаа
- Ерөнхий өнгөний зөрүү
- Фонт зөрөх
- Зураг дүрсний гэмтсэн эсэх
- Файлын бүрэн бүтэн байдал

5. Эх хүлээн авагч нь захиалагчийн авчирсан эхэд дур мэдэн өөрчлөлт, засвар хийхгүй.

6. Шаардлагатай тохиолдолд харилцагч хавтас болон тодорхой нэг хуудасны хэвлэлтийг үйлдвэрт харан баталгаажуулж болох ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шатанд хяналт тавьж явцыг харах боломжтой.

7. Харилцагчийн захиалсан бүтээгдэхүүнд ямарваа нэгэн эх бэлтгэлийн асуудал гарсан тохиолдолд гарын үсгээр баталгаажсан пробтой тулгаж шалгана.

8. Харилцагчийн хайхрамжгүй байдлын улмаас энэхүү журмын 4-р зүйлд заасан алдаа хэвлэлтийн дараа болон проб баталсны дараа илэрсэн тохиолдолд “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэр нь хариуцлага хүлээхгүй болно.