Эрүүл хүний 10 дадал зуршил
2018/04/221. Тэд өөрсдийгөө бусад эрүүл хүмүүсээр хүрээлүүлдэг
Найзаар минь намайг танина хэмээн монголчууд хэлдэг. Таны хүрээлэл таныг тодорхойлдог. Архинд донтсон хүний найз ихэвчлэн архинд донтсон байдаг, тамирчин хүний найз тамирчин байдаг нь бүгд учиртай ажээ.
2. Тэд хооллолтыг тийм ч чухалд тооцдогггүй.
Эрүүл жин барихад мэдээж хооллолт чухал нөлөөтэй. Гэвч нэгдүгээрт биш. Та маш эрүүл зөв хоол идлээ гэж бодъё. Эрүүл хоол хэмээн нэрлэгдсэн хоол нь амт болон дуршил хөдөлгөх чадварараа амттангг гүйцдэггүй. Тиймээс ийм хоол идэж байхдаа та гутрах болно. Гутралын үед серотонин, кортизол гэх мэт ТАРГАЛУУЛАГЧ стрессийн дааврууд цусанд чинь ус шиг л юүлэгдэнэ. Ингээд таны ГҮРИЙН ГҮРИЙН идсэн ЭРҮҮЛ хоол тань хэрэг болохгүй. Идэхээсээ айна гэж юу байхав. Хөдөлгөөнгүй байхаасаа л ай. Та бол ямар ч хоолыг шингээх чадалтай шатаагч зуух юм. Идсэн бүхэн чинь гадагшилдаггүй хогийн сав биш юм.
3. Тэд харилцаагаа хүндэлдэг.
Хосууд бие биендээ итгэх, нэгэндээ үнэнч байх нь мөн л эрүүл байхын үндэс. Бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл дундуур явдаг эрчүүд өөртөө итгэх итгэлээ хүчээр нэмэгдүүлэхийн тулд араар тавьдаг гэнэ шүү. Мөн хосууд нэгийгээ араар тавих шалтгааны нэн тэргүүнд стресс байдаг гэнэ.
4. Тэд байнга хөдөлдөг.
Хөгширч үхдэггүй. Хөшиж үхдэг гэж монголчууд ярьдаг. Дэлхий нийтээр таргалалт хэмээх өвчинтэй тэмцээд чамгүй хугацааг үдлээ. Нэг л зөвлөө найдвартай хөдлөшгүй болжээ. Энэ бол өдөрт 30 минутыг идэвхитэй хөдөлгөөнтэй өнгөрөөх явдал.
5. Өдөр бүр өөр байдаг.
Эрүүл хөршийн хажууд эрүүл гэр бүл бас байдаг ажээ. Та амралтын өдрөө дандаа өнгөрүүлэг өдрүүдээс өөрөөр өнгөрөөгөөд үзээрэй. Өдөр тутмын дадал зуршлаасаа хааяа ч болов хөндийрч байгаарай.
6. Эрүүл мэнддээ анхаарал тавих
Энэ нь гэхдээ эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс гэсэн үг биш юм шүү. Өнөөдөр дэлхий дахинд хорт хавдар байсан ч эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эдгэрч байгаа үе тул урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байгаарай. Заавал өвдөж хавдаад мөлхөх дээрээ тулаад ЭЦСИЙН АРААНДАА орох үед эмнэлэг зорин очих нь зөв ч юмуудаа.
7. Тэд амарч чаддаг.
Сайн ажиллахын тулд сайн амарч байгаарай. Харанхуй чимээгүй тайван нөхцөлд хагас цаг бөх гэгч нь унтах нь 6 цагийн сулхан нойртой тэнцдэг гэнэ шүү.
8. Тэдний яриа нь хүртэл идэвхитэй байдаг.
Байдаг л нэг жижүүрийн хэдэн үг солилцсоноо мэндтэй устай төдийд тооцож байвал энэ арай биш ээ. Хүнд сайхан үг хэлж чадахгүй юм бол үг дуугараад хэрэг байна уу даа. HBD гэж төрсөн өдрийн мэнд хүргэсэн найздаа та хагартал баярлаж байсан билүү. Бодооод нэг үзээрэй.
9. Тэд тэмдэглэл хөтөлдөг.
Хийх зүйлсээ байнга мартаад байвал та тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Тэр таны өмнөөс чинь санах болно. За энийг хийнэ дээ гэж бодсоор түүнийгээ мартсаар байтал цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөн түүх та болон бидний эргэн тойронд зөндөө байна. Мөн тэгээд ч та байнга жижиг сажиг зүйлсээ бодоод яваад байвал таны тархи чинь ядрах болно шүү дээ. Ядарсан тархи юм мартах нь хорвоогийн жам юм даа.
10. Тэд идэвхитэй суралцагч.
Нэг найз чинь гитар тоглож чаддаг, бас сагс ч тоглож чаддаг. Мөн РС дэхдээ ч сайн бол та битгий гайхаарай. Тэр зүгээр л ЭРҮҮЛ ЗУРШИЛТАЙ хүн. Амьдралд үзэх ёстой олон зүйл байхад ганцхан фэйсуүүк ухсаар байгаад хорвоог барвал харамсалтай биз дээ.
Та эдгээр зөвлөгөөг өөрөө хэрэгжүүлэхийг хүсэх эсвэл найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ харуулахыг хүсвэл SHARE товчин дээр дарж цааш түгээгээрэй.