Дэлхийн шилдэг 9 илбийн нууц
2018/04/24Алдартай илбэчид өөрийн илбийн нууцаа тэр болгон олон нийтэд задлаад байдаггүй билээ. Харин хүмүүсийн техник технологи, шинжлэх ухааны мэдлэг нэмэгдэх тусам тухайн үедээ алдартай байсан илбүүдийн нууцууд илж болж эхлээд байгаа юм. Ингээд уншигч танд дараах илбийн нууцуудыг хүргэе
9.Darcy Oake ын тагтаатай үзүүлбэр
Авъяаслаг Британичууд шоуны 8-р цуврал дээр канадын илбэчин Darcy Oake ийм үзүүлбэр үзүүлсэн. Тэрээр шатаж буй өднөөс тагтаа гаргасаар л байсан. Яаж? Түүний эхэд гаргасан шатааж буй өд бол үнэндээ хялбар шатдаг флэйш цаас юм. Нүд гялбам хурц гэрлийн тусламжтай ханцуйн дахь халааснаасаа тагтаагаа хялбар гаргах юм. Уг шоуны илбийн хэсгүүдийг Youtube д хуулахдаа хүмүүс нууцыг нь бичих вий гэхээс сэргийлж сэтгэгдэл бичих боломжгүй болгосон юм.
8. Ургуулдаг хөзөр
Таны гар хүрээгүй байхад хөзөр өөрөө дээшээ болоод ургаж байгаа юм шиг цухуйдаг илбэ үзэж байсан уу. Тэгвэл тэрхүү ургуулах хөзрөө нугалаад доод хэсэгт нь зууралдахмай наалдамхай туузаар тогтоогоорой.
7. Лаазтай хөзөр.
Нэг ширхэг хавтгай хөзрийг босоогоор нь тавиад дээрээс нь лааз тогтоож байгаа биз. Үнэндээ физикийн хууль ёсоор нэг ширхэг хөзөр өөрөө ч тогтоход бэрх. Хөзрийн ар талд үнэндээ биетэй болгон түшүүлсэн нууц нугалаа бий ажээ.
6. Ундааны саван дахь гар утас
Нэг залуу ундааны саванд утас тэгээд л ер нь юу хүссэнээ хийж үзүүлнэ. Нууц нь юу байв?
Нуугаад байх юм байхгүй. Яг жинхээсээ чихээд оруулчихаж байгаа юм. Гэхдээ түүний хуруунд маш хурц хутга нуугдсан байгаа. Тэрээр үнэндээ шилэн саванд оруулж чадахгүй...
5. Голоороо нугардаг iPhone
Илбэчин танд Apple ийн утсыг нугалж үзүүлэх болно. Ингэснийхээ төлөө тэднээс мөнгө авдаг үгүйг мэдэхгүй юм. Яг үзэгчдийн нүдэн дээр нугалж үзүүлнэ. Үнэндээ утас нугарсан нь үнэн. Гэхдээ энэ утас iPhone биш болохыг та мэдсэнээр илбэ таныг гайхшруулаха больж эхэлнэ. Зүгээр логог нь наасан утас.
4. Jamie Raven ы лемон
Авъяаслаг Британичуудын эцсийн шатанд илбэчин шүүгчдийн нэг Алешагийн гарын үсэг зурсан цаасыг түүний урд байх лемон дотроос гаргаж ирнэ. Яаж.
Илбэчин Алешагийн гарын үсгийг зурсан цаасыг үзэгчдийн нүдэн дээр өөр цаас болгож үзүүлнэ. Урьдчилж бэлдсэн цаасаараа гарын үсэгтэй цаасаар сольж гартаа гарын үсэг бүхий цаасыг нуусаар байна. Ингээд хайрцгийг онгойлгохыг шүүгчээс хүсэх болно. Хайрцаг дотор уут байна. Уут руу гараа оруулж авахаас өмнө МИНИЙ ГАРЫГ ХАРААРАЙ гээд гараа харуулна. Үнэндээ тийм ч удаан харуулахгүй. Эрхий хуруугаа нугалсан байгааг нь та дүрс бичлэгээс хараарай. Ингээд уутан дотроос нимбэг гаргаж ирнэ. Уутан дотроос ганц нимбэг гаргахдаа арай л удаад байна уу даа. Өө тэр. Нүхтэй нимбэгний завсраар нуусан цаасаа оруулжээ.
3. Усыг мөс болгогч
Илбэчин аяга руу ус хийлээ. Аягаа доошоо харууллаа. Мөс уналаа.
Нууц нь: Аяганы ёроол дахь шингээгч порлонд учир байгаа юм. Аяганд урьдаас бэлдсэн мөсөн дээрэ усаа хийнэ. Ингээд ус нь доошоо шингээд дараа нь аягаа доошоо харуулахад л болно.
2. Хана нэвтлэгч
Илбэчин хана нэвтлэх шилжих үзүүлбэр олон аргатай. Хамгийн түгээмэл нь нууц хоолой. Дараа нь адилхан дүрд хувирсан жүжигчин. Эсвэл зүгээр л цаагуур нь тойрох.
1. Дэвид Коперфилдийн үхлийн хөрөө.
Дэвид Коперфилдийн хөрөө ч бас аймаар шүү. Гэхдээ тавцан нь арай л зузаан уу.