75003333
Хайлт

Хаясан бохь ашиглан гутал хийжээ

2018/04/26

Бохийг аль ч насны хүмүүс тайвшрах зорилгоор болон хоолны үлдэгдлийг шүдээ угаахгүйгээр цэвэрлэхийн тулд зажилдаг. Тэд зажилж дуусаад ихэвчлэн гудманд шууд хаях, эсвэл ширээний тавцангийн доор нялах үйлдлийг бүгд хийдэг.
Голландын Gumdrop хаягдал бохийг дахин боловсруулах санааг бодож олжээ. 

Амстердамын гудамжин дахь маалингаар хийсэн бохиор дүүрчээ. Эхлээд цуглуулсан бохио цуглуулж боловсруулаад үл задрах хэсгийг гутлын үйлдвэр лүү явууулна. Бохины хаягдлыг ашиглан гутлын улыг хийсэн байна. Харин гутлын дээд хэсгийг арьс ашиглан хийжээ. Гутлын уланд Амстердам хотын газрын зураг дүрслэгджээ. 

Амсдердамын явган хүний зам дээрээс нийтдээ 1500 тонн зажилсан бохь олджээ. Үүнийг цэвэрлэх гэж эрх баригчид сая сая еврог зарлагадаж байсан бол энэ харин ашигтай төсөл болжээ. Нэг килограмм бохины хаягдлаар 4 шаахайны ул хийдэг ажээ. 

Бид энэ асуудлыг шийдэх гэж зөндөө хичээсэн. Гэвч хаягдал нь хүний хэрэгцээ байна гэж хэн санах билээ гэжээ.

Gumdrop-ийн төлөөлөгчид эдгээр гутлууд нь дэлхийн анхны худалдаан гарсан бохиноос гаргаж авсан гутал гэдгийг баталж байгаа юм. Тус компани нь уг төслөө өөр олон хотод хэрэгжүүлэх, мөн цуглуулах хялбар аргыг хайж байгаа ажээ. 2018 оны 6 сард анхны хос гутлууд худалдаанд гарах бөгөөд өнгө нь ягаан, хар, улаан гэсэн 3 сонголттой байх юм байна.  НЭГ ХОС ГУТАЛ 190 Евро.