75003333
Хайлт

OLZ.MN” сайтын бэлгэ тэмдэг MASCOT зохиох уралдааны хугацааг сунгалаа

2017/11/16

Монголын Үндэсний Цахим их дэлгүүр “OLZ.MN сайтын бэлгэ тэмдэг MASCOT зохиох уралдааныг нийт зураач уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

 

Ерөнхий шаардлага:

  • Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх бөгөөд бүтээлийн тайлбарыг ирүүлсэн байх;
  • Сайтын онцлог, утга санааг бэлгэдэж, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байх;
  • Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөх агуулгатай байх;
  • Бэлгэдэл нь амьтны дүрс болон анимешн хэлбэрээр дүрсэлсэн байж болно
  • Утга агуулга, уран сайхны хувьд зохицолдсон, график дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн бүтээл байна.

 

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Сайтын онцлогийг товч, тодорхой тусгаж, мэргэжлийн тvвшинд хийсэн, шууд ашиглах боломжтой бүтээлийг хүлээн авна;
  • Уралдаанд оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцож болох бөгөөд бvтээл бvр тайлбартай байх;
  • График дизайны мэргэжлийн программ дээр (Adobe illustrator /.ai/, CorelDraw /.cdr/) хийсэн байх шаардлагатай бөгөөд jpg, png, pdf, ai, cdr өргөтгөлүүдийг зөвшөөрнө;
  • Бэлгэ тэмдгийг видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна;
  • Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээл, загварыг ирүүлэх бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хуулбарласан бүтээл байж болохгүй;
  • Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно;
  • Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар зэрэг холбоо барих мэдээллийг бүтээлийн хамтаар илгээсэн байх.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийг “OLZ.MN”сайтад зориулан ашиглах бөгөөд зохиогчийн эрхийг “Цахим борлуулалт” ХХК өмчилнө.

Хүлээн авах хугацаа: Бvтээлийг mail: olzmarketing2017@gmail.com  и-мэйл хаягаар дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаар тасалбар болгон хүлээн авна.

1-р шатны шалгаруулалт: 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах комисс уралдаанд оролцогчдийн бүтээлээс  3-н бүтээлийг  сонгон шалгаруулна.

2-р шатны шалгаруулалт: Шалгарсан 3-н бүтээлийг 2017 оын 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл olz.mn пейжээр олон нийтийн дунд санал асуулга явуулан шалгаруулна.

Шагнал: Уралдаанд ирүүлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7727-1111, 7726-1111 болон 9999-0538 утсаар холбогдож авах боломжтой.

 

                                              OLZ.MNЗохион байгуулах комисс