Сонгосон залуугаар тань таныг тодорхойлъё
2018/04/26Бүх одууд биднийг ижил татдаггүй бөгөөд зарим нэг нь илүү татдаг ажээ. Та дээрх алдартай 8 дэлхийн хэмжээний од залуусаас өөрийнхөө хамгийн таалагддагийг сонгоорой. Тэгээд бүсгүй та доороос өөрхийнхөө дотоод зан төлвийг илрүүлээрэй.
Hugh Jackman
Та бол нээлттэй бүсгүй бөгөөд өөрийн залууг ч илүү нээлттэй харилцахад хялбар байлгахыг хүсдэг ажээ. Hugh Jackman амьдрал дээрээ нээлттэй илэн далангүй хүн учраас ДОХ ХДХВ халдвар авсан хүмүүстэй харилцах хүмүүнлэгийн ажилд их оролцдог гэнэ шүү.
Leonardo DiCaprio
Та бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд өөрт тань анхаарал халамж тавьдаг эр хүнд дуртай. Титаник дээр Лео өөрөө үхээд бүсгүйгээ үлдээдэг шиг..
Vladimir Putin
Хэрэв танд Стив Жобс болон Путин шиг эрчүүд таалагддаг тул та эр хүнийг шийдэмгий бас хүчирхэг байгаасай гэж хүсдэг. Ийм төрлийн эрчүүд амжилтанд хүрсэн тохиодолд дэлхийн хэмжээнд яригдах боловч үнэндээ ихэнхи нь өөрийнхөөрөө зөрүүдлэсээр алдаагаа хүлээн зөвшөөрөх сөхөөгүй байсаар дуусах нь олонтаа.
Brad Pitt
Та мэдрэмжтэй залууд дуртай юм байна. Брэд Питт бол бодит амьдрал дээрээ ч гайхалтай мэдрэмжтэй жүжигчин бөгөөд түүний олон сайхан гайхалтай дүрүүдийг бид мэднэ. Та Брэд Питтийг сонгоно гэдэг бол та өөрөө гоозүйн өндөр мэдрэмжтэй бөгөөд таны залуу бол мөрөөдөмтгий хүн байдаг.
George Clooney
Та Жорж Клуныг сонгосон бол зорилготой түүндээ тууштай эр хүнийг та таашаадаг ажээ. Та ч өөрөө ямар нэгэн сорилт бэрхшээлээс айдаггүй.
Barack Obama
Та Барак Обамаг сонгосон бол гайхалтай өөдрөг сэтгэлтэй бусдад урам өгдөг бүсгүй. Танд ч мөн ийм эрчүүд таалагддаг. ТИЙМЭЭ БИД ЧАДНА гэдэг үгийг Обама гаргаж ирсэн шүү дээ. Ямар ч зүйлд тодорхой хэмжээний боломж байдаг гэдэг шүү дээ.
Mark Zuckerberg
Тэрээр гайхалтай удирдагч шинийг эрэлхийлэгч бөгөөд хэвлэлийн хуралд дээр ичимхий бүрэг болохоор харуулж байсан. Та Маркийг сонгосон бол манлайлагч залууст дуртай. Тэд бол хамгийн шилдэг стратегич бөгөөд үргэлж шинэ санаа, үзэл баримтлалыг байнга хайж байдаг.
Daniel Radcliffe
Та Харри Поттерийг сонгосон бол та хурц эрэмгий залууд дуртай гэнэ. Ямар ч нөхцөлд сэтгэл дүүрэн байж чадддаг тийм л залуу. Үнэндээ жүжигчин Даниел нь өөрийн хамгийн алдарт дүр Харритай амьдрал дээрээ олон талаараа зан чанарын хувь төстэй гэнэ шүү
Танд манай сонжоо таалагдагсан бол өөрийн найз нөхдөө энэ сонжоогоор сонжоорой.