75003333
Хайлт

Нарийн шилбэний 7 нууц

2018/04/27

7. Хөлний дасгал өдөр бүр хий.

Өлмий дээрээ зогсох буух маягаар давтаад байхад л болно. 

 

6. Давс хэрэглэхээ зогсоо

Давс таны биед хуримтлагдсанаар илүүдэл усыг татсаар байх болно. Ингээд хамгийн доод хэсэг буюу хөлөн дээр нь хамаг ус нь бууж байгаа хэрэг. 

 

5. Хөлөө дээшээ сойж өргөж бай

Ялангуяа жирэмсэн эхчүүдэд шилбэ бүдүүрэх үзэгдэл тод ажиглагдана. Шалтгаан нь мөн л бие дэх хаван хөлд бууж байгаатай холбоотой. Өдөрт 10-15 минут сойход болно. 

4. Шилбэний бариу хамгаалах оймс өмсөх

Хөлийн венийн судас бүдүүрэх өвчин босоо ажил эрхэлдэг хүмүүст түгээмэл тохиолддог. Эргэлт муутай цус нь дээшээ явахгүй тэндээ түгжирч бүлэгнэн улмаар хөлийн венийн судас бүдүүрдэг. Үүнийг тромбофлебит гэдэг. Ийм өвчтэй болсон бол шилбэ бүдүүрнэ. 

 

3. Шээс хөөх үйлдэлтэй байгалийн гаралтай цай уух

Манай улсад боролзгонотой цай, ногоон цай, тэхийн шээг, үзэмний шүүс зэргийг өргөн хэрэглэдэг. Энэ нь биеээс усыг гадагшлуулах нэг арга юм. 

 

2. Удам дагасан эсэхийг мэдэх

Хүний биеийн анатоми удам дагадаг гэдгийг та мэдэх байх. Тиймээс хүн болгон адилгүй, хүлэг болгон хурдгүй гэдэг шиг та заавал нарийхан шилбэтэй байх бас албагүй.

 

1. Эрүүл мэндийн шинжилгээ өгөөд үз

Бөөр шээсний замын өвчин, зүрх судасны өвчин танд нуугдаж байгаа юм биш биз. Хоолоо сойгоод дасгал дэглэмээ бариад байхад л таргалаад байгаа юм биш биз. Шинжилгээ өгөхөд олон зүйл тодорхой болно. Ямар ч зовиургүй байхад ч гэсэн дор хаяж жилдээ 2 удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд орж байгаарай.