75003333
Хайлт

БНХАУ жоом ашиглан баяжиж байна.

2018/04/29

Бидний эчнээ танилЖоомнь 250 сая жилийн турш амьдарсаар байгаа ба ойролцоогоор 4000-аад тєрлийн жоом байдаг байна. Тvvнээс 25-30 тєрєл нь хvнд тєвєг уддаг бол хамгийн том жоом далавчаа дэлгэхэд 18 см болдог байна. Жоомны тєрлийн ихэнх нь халуун оронд амьдардаг. Гэвч жоом нь аль ч газар нутагт оршин байгаа бєгєєд бvvр хойд болон ємнєд туйлд хvртэл амьдардаг гэнэ шvv. Яагаад гэвэл тэд -32°c-ийг ч тэсвэрлэх чадвартай юм байна.

Бид жоомноос айж сэжиглэж устгахыг боддог бол цаана чинь хятадууд жоомыг ашиглан мөнгө олоод эхэлжээ. 

123

 

 

Хятадын баруун өмнөд Сичан мужид 6 тэрбум тоо толгой жоомны асар том аж ахуй байдаг ажээ. Талбай нь хөл бөмбөгийн хоёр талбайтай, нарны тусгалгүй, 4 давхар чийглэг дулаахан байшин байдаг гэнэ. Байрны оршин суугчид болох жоомнуудад хэн ч саад болдоггүй бөгөөд үржих таатай нөхцөл болдог гэнэ. 

 

Жоом үржүүлгийн ийм газар олон байдаг бөгөөд энэ нь хятаддаа томоохонд тооцогдог. Тус жоомны ферм нь хиймэл оюун ашиглан ажлаа явуулдаг бөгөөд хамгийн наад зах нь температур цаашлаад жоомны гений мутаци зэрэг 80 орчим үзүүлэлтийг хянаж байдаг гэнэ. 

 

Ийм их жоомоор юу хийдэг вэ гэж үү. Насанд хүрэгчдэд зориулсан хандмал хэлбэрийн эм хийдэг гэнэ. Энэхүү эм нь цай шиг өнгөтэй бөгөөд үнэр амт нь загасны шөл шиг байдаг гэнэ. Хэрэглэх заалтын хувьд уушгины үрэвсэл, ходоодны шархлаа,  хоол боловсруулах эрхтний хямралын үед хэрэглэдэг ажээ. Сычан мужийн 4000 эмнэлэг уг бэлдмэлийг тогтмол захиалан хэрэглэдэг гэсэн барим бий гэнээ. 

Эртнээс хятадын уламжлалт анагаах ухаанд жоом нь эмийн чухал орц байсаар ирсэн бөгөөд хоолны шингэлтэнд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байжээ. Энэ нь ямар ч ач холбогдолгүй гэж үзэх нэгэн байхад үнэхээр бодитой үр дүнтэй гэж үзэх ч хүн байгаа ажээ. Зарим өвчтөн юу хэрэглэж байгаагаа ч үнэндээ мэдэхгүй байж болох юм. 

Ямартай ч борлуулалт асуудал биш бөгөөд харин эсрэгээрээ түүхий эд болох жоом маань өөрөө хомсдох гээд байдаг гэнэ шүү. 

Газар хөдлөлт зэрэг тооцоолшгүй байгалийн гамшгийн улмаас жоомны аж ахуй нурахад хүрвэл угийн дулаан чийглэг уг мужид асар их хэмжээний жоом гарч газар тариалан, халдварт өвчин тараах зэрэг аюул байгаа гэнэ. 

Жоом нь дээр хэлсэнчлэн байгалийн томоохон гамшгуудыг даван туулж чаддаг тул шавьжны хувьсал гарах вий гэсэн айдас хүртэл байдаг гэнэ. 

Жоом угаасаа л супер шавьж байжээ.