Таны идэх дуршлыг бууруулж жин хасахад тань туслах 13 хүнс
2018/05/031. Улаан загас
Асар өндөр уургийн агууламжтай. Мөн омега 3 агуулдаг тул өөх тосыг хайлуулна. Ийм хоол идвэл зүрх судасны өвчлөлөөс холуур байна.
2. Авокадо
Ханаагүй өөх тосны хүчлээр баялаг тул идсэний дараа биед хуримтлагдахгүй. Калифорнийн эрдэмтэд авокадог идсэний дараа 3 цаг болоход хоол идэх дуршил 40 хувиар буурдаг гэжээ.
3. Кофе
Өөх тосыг шатааж таны дуршлыг барьж байдаг. Гэхдээ кремтэй, сүүтэй, чихэртэй кофе бол үнэндээ эсрэгээрээ юм шүү. Түүний сүүнд агуулагдах шар буурцгийн сүү нь улам л таргалуулна.
4. Хөх тарианы үр
Хөх тарианы үр нь усыг өөртөө асар их татдаг. Ходоод цанхайхаас маш сайн сэргийлнэ. Мөн дуршлыг асар их бууруулна.
5. Кокосын шүүс
Өөх тосыг шатаана. Хэвлийн өөхөнд илүү үр дүнтэй. Даанч монголд байхгүй юмаа. Мөн таны идэх дуршил буурна.
6. Өндөг
Түргэн хоолны оронд өндөг идвэл жин асар хурдан буурна. Бүүр энгийн дэглэмээс өндөгний дэглэм нь 65 хувь илүү.
7. Халуун чинжүү
Улаан чинжүүнд агуулагдан капсацин хэмээх бодис нь хоолны дуршлыг асар их бууруулдаг байна. Улаан чинжүү идсэний дараагаар өлсөлтийн төв дарангуйлагдаж хоол идэх хүсэл алга болдог байна. Ийм байдалтай хэсэг хугацаа өнгөрөхөд аяндаа жин хассан байдаг ажээ. Өдөрт нэгээс илүүг идээд хэрэггүй.
8. Бууцай.
Бууцайнд агуулагдах тилакойд хэмээх алкалойд нь лептин гормоныг дэмждэг. 100 гр бууцай өлсөлтийг өдөржин дарангуйлна.
9. Ногоон цай
Ногоон цай нь зүгээр дуршил бууруулаад зогсохгүй өөх тосыг шатаах катехиныг агуулж байдаг. Юу ч хийхгүй ногоон цай уугаад байхад л таны өөх тос 4 хувиар шатна.
10. Цагаан гаа
11. Овъёос
12. Лентил
Африкт ургадаг гэнэ ээ. Манайд биш. Фолийн хүчилтэй, төмрийн агуулам өндөр, манган, кали ихээр агуулсан байдаг. гэнэ. Ходоодонд ороод асар их өсдөг тул багыг л идэх ёстой. Усанд дэвтээгээд 30-60 минут болоод л идэхэд болно.
13. Бүрсэн тараг
Яг цэвэр бүрсэн тарагны талаар ярьж байгаа юм шүү. Бүрсэн тараг гэдэг бол бифидум бактериар баялаг тул идсэн хоолыг сайн шингээнэ. Тэрнээс биш үйлдвэрийн аргаар хийсэн хог биш юм шүү. Тарагны хөрөнгөөр исгээд байна уу талхны хөрөнгөөр исгээд байна уу хэн мэдэх билээ.