75003333
Хайлт

Биед хуримтлагдсан ХОРНООС салцгаая

2018/05/05

Техник технлоги хөгжин хүн амын нягтрал их болсон өнөө цаг үед хүнд металлын хуримтлал энгийн хүний бие махбодид хуримтлагдах бүрэн боломжтой. Эдгээрээс салах нотлогдсон аргуудыг танилцуулъя. 

11. Улаан дарс уух.

Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг зөвлөж байгаа юм шиг хирнээ таны биеийг хоргүйжүүлэх түгээмэл арга юм. 

10. Идэвхижүүлсэн нүүрс уух

Биед үүссэн дутуу задрал бүхий бодисууд мөн шингэц муутай хордлогын шинжтэй зүйлсийг идэвхижүүлсэн нүүрс өөртөө маш сайн шингээдэгэ. 

9. Ус сайн уу

Хүн цангаж, шингэний дутагдалд орсон үед цай, сүү, кофе, ундаа, жүүс зэрэг шингэн төрлийн бүтээгдэхүүн уухад амны цангааг бүрэн тайлдаггүй ба хүний биеийн шингэнийг огтхон ч нөхдөггүй байна. Харин шингэний дутагдлыг зөвхөн ус л нөхөж чаддаг болохыг эрдэмтэд нотложээ. Тиймээс та өөрийн бие организмын шингэнийг тогтворжуулая гэвэл кофе, ундаа, жүүс зэргээс татгалзаж зөвхөн эрүүл, цэвэр ус ууж заншаарай. 

8. Элсэн чихэрээс хол бай

Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Байнга цусан дахь сахарын хэмжээ их байснаар 2 р хэв шинжийн чихрийн шижин өвчтэй болох хамгийн ойрын эрсдэл үүснэ. 

7. Органик бүтээгдэхүүн хэрэглэ

Өөрөө ургуулсан хүнсээ л хэрэглэж бай гэсэн үг л дээ. Бусдын ургуулсан ногоо ямар ч юм билээ. 

6. Чийгтэй цэвэрлэгээ хийж бай

Нээлттэй цонхоор чинь дандаа буртаг орж байдгийг та мэдэх байлгүй. Өглөө болон оройд заавал чийгтэй цэвэрлэгээ хийж заншаарай. 

5.Өглөөний кофены оронд ногоон цай уу

Нунтаглаагүй кофе нь холестеринийг ихэсгэдэг. Ногоон цай харин тийм биш. 

 

4. Яг цагаар хоолло.

Бид турж байна гэж гүрийснээрээ үр дүнд хүрдэггүй. Учир юу вэ хэмээвэл гүрийж гүрийж гэнэт их ХУСДАГ. Ийм байлгахгүйн тулд бага багаар олон идэхийг илүүд үзээрэй. 

3. Саунд сууж дасгал сайн хий

Хөлсөөр бол маш олон төрлийн хорт бодис биеэс чинь гарнаа. Тиймээс дасгалгүй турах энээ тэрээ гэсэн сонин аргуудыг шүтэхээсээ илүүтэй дасгалыг шүтээрэй. Заавал жин хасахын тулд ч биш зүгээр л хөлрөхийн тулд дасгал хийж саунд сууж байгаарай. Угаасаа танд шагнал нь ирнэ. 

2. Пробиотик хүнс байнга хэрэглэ. 

Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг пробиотик хэрэглээ бол яах аргагүй тараг юм. Гарахгүй байгаа өтгөн зэргийг сайн гаргана шүү. 

1.Хоргүйжүүлэх шүүс хийж сур

Тараг ногоон цай зэрэг бие мах бодийг цэвэрлэх бүтээгдэхүүнийг холиод ууж сур. Нийлүүлээд уувал үр дүн бүүр сайн.