75003333
Хайлт

Шатхууны үнэ нэмэгдэхээ больсон гэв үү?

2018/01/17

Хэд хоног иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан шатхууны үнэ өсөхийн сургаар колонкууд шатхуунаа зарахгүй явдал гарч байсан. А92 зарагдахгүйгээс болоод жолооч нар дизель түлш хийлээ гэсэн хошигнол ч сошиалаар газар авсаар байна. Тэгвэл жолооч нар санаа зовох шаардлагагүй боллоо.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уржигдар тушаал гарган ажлын хэсэг байгуулж нефть инмпортлогч компаниудад шалгалт явуулахыг даалгасан. Тэр ажлын хэсгийг Зам тээврийн Хөгжлийн дэд сайд сошилчдын нэрлэдэгээр шилэн Цогоо ахалж шалгалтаа эхэлсэн даруйд колонкууд бензинээ хуучин үнээр нь түгээгээд эхэлжээ гэсэн мэдээлэл цацагджээ.

Юутай ч засгаас томилогдсон нөхдүүд эхний ээлжинд шатахууны хомсдлыг зогсоож, үнийг нь хэвээр үлдээж. Одоо албан ёсны шийдвэр нь яаж гарахыг хүлээж л байя.