75003333
Хайлт

ЦАГААН САРЫН ГАРЫН БЭЛЭГНИЙ 10 ШИНЭЛЭГ САНАА

2018/01/30
  1. Албан ажил болон гэртээ тарихад тохиромжтой хамгийн тааламжтай ургамлуудын нэг бол зуун наст. Та бүхэн цагаан сараар ажил албатай өрөө тасалгаанд өдөржин суудаг хамт олон, хамаатан садандаа энэхүү ургамлын үр сэлгээг өгч болох юм. Та жижиг вааранд үр сэлгээг суулган, өнгөлөг туузаар ороон бэлтгээрэй.

Ургамлыг ашигладаг хэрэглээг дурдвал:

  • Шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулж өрөөний агаарыг цэвэршүүлнэ.
  • Эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтойгоос гадна агаар дахь хорт бодисын агууламжийг бууруулдаг
  • Амархан салаалж ургадаг тул та тусад нь жижиг саванд суулган үр сэлгээгээ бэлтгэх боломжтой.
  • Зуун настыг гоо сайхандаа идэж түрхэж хэрэглэж болно гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа байх.

  1. Гэртээ гоёмсог, тансаг үнэртэй лаа өөрийн гараар хийн гэрийн эзэгтэй нарт өгч яагаад болохгүй гэж. Та лаа хийх зааврыг хаанаас ч олно.Жижигхэн шилэн савны ёроолд цэцэг, жимс, гацуур модны боргоцой гэх мэт бүхий л төрлийн тансаг үнэртэй зүйлсийг хийн хайлуулсан лаагаа дээрээс нь хийж царцаан тансаг лаа хийх боломжтой. Шилэн саваа гадуур нь туузаар чимэглэхээ мөн битгий мартаарай.

  1. Эзэгтэй та гарын дүйтэй юм оёх дуртай бол гэрийн чимэг болсон зөөлөн дэрний уут урлан бэлгэнд өгч болохгүй гэж.

Төрөл бүрийн материалаар буйдан, сандал чимэх өнгө өнгийн өнгөлөг дэрний уут гоё бэлэг болно шүү.

  1. Төрөл бүрийн хэмжээтэй хайрцаг бэлтгэн өгвөл бүх л хүнд хэрэгтэй бэлэг болно.

Айл гэрт эд зүйл хийх сав хэзээ ч илүүдэдгүй. Өнгө үзэмжтэй сав бол бүүр ч хэрэгтэй байдаг. Та үүнийг ч бас хийж чадна шүү дээ.

  1. Өмнө үзүүлсэн эд зүйлс хийх аргаар харандаа, бал үзэгний сав хийж, дээр нь хөөрхөн нүд хийн чимэглэж хүүхдүүдэд өгч болно.

  1. Өвлийн хүйтэн улиралтай манай Монгол оронд дулаан хувцаслаж байж бид ханиад хүрэлгүй хүйтнийг өнтэй давна.Та бүхэн ч мөн зочдоо битгий даараасай гэж бодож байгаа. Иймд бид танд бас нэг хөөрхөн санаа дэвшүүлье.
  • Дулаан бээлий, гарын тостой.
  • Дулаан оймс, углааштай бэлэг.

  1. Олон төрлийн амттай цайг жижиг уутанд савлаж багцлаад бэлэг болгон өгвөл бас тансаг сонголт шүү. Аяга болон гүцтэй хослуулан өгч бас болно.

  1. Бэлэг бол сэтгэлээс гардаг урлагийг бас төлөөлж байдаг. Хямдхан ч гэлээ гоё баглаж боосон бол хэчнээн тансаг, хэдий чинээ сэтгэл шингэсэн харагддаг шүү дээ. Эрчүүддээ ингээд өгвөл хэнэггүй эр хүн ч анзаарна даа.

  1. Хүүхэд багачууддаа голын гоёхон чулуун дээр зураад уутлан бэлэг болгоход боломжийн, бас дээр нь 4 шагайгаа нэмж болно. Ингээд л бид гарын доорх материалаар хөөрхөн бэлэгтэй болчлоо.

  1. Амттанд дургүй үрс байхгүй биз. Гэхдээ дандаа чихэр өгөх бас шүдэнд нь халтай. Тиймд хөөрхөн бяцхан багачуулдаа доорх байдлаар бэлэг бэлдвэл гоё шүү.

Цагаан сараар ирсэн зочиндоо барих үзэмжтэй, шинэлэг хямд төсөр аргаар цагаан сарын бэлэг бэлтгэх 10 санааг хүргүүллээ.Бэлэг боох боодол орчин үед гоёмсог, үзэмжтэй байх талаасаа урлаг болтолоо хөгжөөд байна.

Манай сайтаас зохион байгуулж буй Цагаан сар цахим экспог Монголд анх удаа зохион байгуулж байна. www.olz.mn сайтаар зочлон цагаан сарынхаа бэлгийг сонгон хүссэн газраа хүргүүлэн аваарай.

Утас: 7727 1111