Таны зөв хоолны сав ашигладаг уу
2018/08/20Зөв хооллолтын талаар дэлхий нийт яриад ердөө хагас зуун жил болж байна. Хэдийгээр бид өнөөдөр юу идвэл илүү эрүүл аж төрөхийг мэддэг болсон боловч хоолны саваа зөв сонгож хэрэглэх талаар өдий болтол сайн мэддэггүй бололтой.
1. Бүрмэл карбон
Бүрмэл карбон нь хоол хийсэн бүтээгдэхүүнийг савны гадаргууд наалдахаас сэргийлдэг. Ийм тул угааж цэвэрлэхэд цаг хугацаа ихээхэн хэмнэдэг. PTFE (polytetrafluoroethylene) нэгдэл бүхий энэ бодис нь фарангэйтын 572 буюу цельсийн 300 хэмд хайлахгүй тэсвэртэй. Үүнээс дээш хэмд юу тохиолдох бол. Polymer fume fever буюу хүний уушгинд асар хортой ханиад томуу төст шинж тэмдгээр илэрдэг аюулт өвчин үүсгэдэг ажээ.
/Shusterman, D. J. (1993-07-01). "Polymer fume fever and other fluorocarbon pyrolysis-related syndromes". Occupational Medicine (Philadelphia, Pa.). 8 (3): 519–531/
Мөн PFOA (perfluorooctanoic acid) хэмээх бодис энэ гадаргуугийн найрлагад орсон байдаг. Энэ нь хөх түрүү булчирхай, өндгөвчний хавдар луу хөтөлдөг ажээ. Энэ нь маш бага хэмжээгээр агуулагддаг тул шууд нөлөөлж чадахгүй ч тогтмол урт хугацаанд ашиглах юм бол энэхүү үзэгдэл илрэх нь гарцаагүй ажээ.
Зэвэрсэн төмөр хайруулын таваг нь таны цусан дахь төмрийн хэмжээг ихэсгэж хөхний хавдарт бас хөтөлдөг.