75003333
Хайлт

OLZ.mn сайтын “MASCOT” зохиох уралдааны зарлал

2017/11/03

Монголын Үндэсний Цахим их дэлгүүр “OLZ.MN сайтын бэлгэдлийн дүр зохиох уралдааныг нийт зураач уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

  • Сайтын онцлог, утга санааг бэлгэдэж, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байх;
  • Бэлгэдэл нь амьтны дүрс болон анимешн хэлбэрээр дүрсэлсэн байж болно
  • Утга агуулга, уран сайхны хувьд зохицолдсон, график дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн бүтээл байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Сайтын онцлогийг товч, тодорхой тусгаж, мэргэжлийн тvвшинд хийсэн, шууд ашиглах боломжтой бүтээлийг хүлээн авна;
  • Уралдаанд оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцож болох бөгөөд бvтээл бvр тайлбартай байх;
  • График дизайны мэргэжлийн программ дээр (Adobe illustrator /.ai/, CorelDraw /.cdr/) хийсэн байх шаардлагатай бөгөөд jpg, png, pdf, ai, cdr өргөтгөлүүдийг зөвшөөрнө;
  • Бэлгэ тэмдгийг видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна;
  • Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээл, загварыг ирүүлэх бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хуулбарласан бүтээл байж болохгүй;
  • Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно;
  • Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар зэрэг холбоо барих мэдээллийг бүтээлийн хамтаар илгээсэн байх.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийг “OLZ.MN”сайтад зориулан ашиглах бөгөөд зохиогчийн эрхийг “Цахим борлуулалт” ХХК өмчилнө.

Хүлээн авах хугацаа:

Бvтээлийг mail: info@olz.mn и-мэйл хаягаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 12:00 цагт дуусгавар болгон хүлээн авна.

1-р шатны шалгаруулалт: 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах комисс уралдаанд оролцогчдийн бүтээлээс  3-н бүтээлийг  сонгон шалгаруулна.

2-р шатны шалгаруулалт: Шалгарсан 3-н бүтээлийг olz.mn пейжээр олон нийтийн дунд санал асуулга явуулан шалгаруулна.

Шагнал: Уралдаанд ирүүлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77261111 болон 99990538  утсаар холбогдож авах боломжтой.

                                              OLZ.MNЗохион байгуулах комисс