75003333
Хайлт

Лаагаар мэргэлэх арга

2018/08/28

ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО...

Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, хараал, бодож санасан, төлөвлөж байгаа зүйлийн тухай ярьдаг гэнэ.

1. Хүний ажил, амьдрал хэвийн байхад, түүний асаасан лаа цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асч байдаг байна.

2. Ямар нэг амьдралын асуудал гарах үед, асаасан лаа тос нь урсч “уйлдаг”.

3. Асаасан лааны тос ташуу урсч, зэргэлдээ урссан тостой огтлолоцвол маш муу, өвчин үхлийг ёрлоно гэдэг.

4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал, хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг. Хоёр урсвал хоёр хараал, түүнээс дээш тоотой, уртааш урсна гэж бараг байдаггүй байна.

5. Асаастай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна.

6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа, ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр, өөрөө буруутай гэж үздэг.

7. Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна.

8. Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.

9. Лаа өөрөө унтраад байвал, муу. Яаралтай, гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй.

------------------------------------------

СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ...

Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

------------------------------------------

ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ...

Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.

------------------------------------------

ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ...

Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.