75003333
Хайлт

Ерөнхий боловсролын сургуулиуд “Дэвтрээ дахин амьдруулъя” аянд нэгдлээ

2022/04/22

Та ашиглаад дууссан дэвтрээ яадаг вэ? Бид цаасыг хөрсөнд маш амархан уусдаг гэж боддог боловч цаас нь хөрсөнд шингэж, задрах үедээ маш хортой метан хий ялгаруулдаг. Энэ хий нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байдаг гэдгийг та мэдэх үү? Дахин боловсруулсан цаас нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаас гадна дэлхийн дулаарлыг саармагжуулдаг.

 

 

Цаас дахин боловсруулахтай холбоотой сонирхолтой баримтуудаас:

Нэг тонн дахин боловсруулсан цаас нь 17 мод ашиглахаас зайлсхийх боломжтой.

1440 литр тос; 2.3 куб метр хогийн цэг; 4000 киловатт эрчим хүч, 26500 литр ус ашиглахаас зайлсхийх боломжтой байдаг байна.

 

 

 

 

 

Хариуцлагатай хэрэглээ дэмжин ажиллагч Таван Богд Группийн Улаанбаатар Принт ХХК–ийн  “Мэдлэгтэй дэвтэр” брэндээс тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Дэвтрээ дахин амьдруулъя” ажлыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү  ажлын хүрээнд, эхний ээлжид нийслэлийн 75-р сургууль, 15-р сургууль, 18-р сургууль, 52-р сургууль, 115-р сургуулиуд дэвтрээ дахин амьдруулах компанит ажилд нэгдлээ. Улаанбаатар Принт ХХК тус сургуулийн сурагчдын ашиглаад дууссан дэвтрийг буцаан худалдан авч, хог хаягдлыг бууруулахын төлөө хэрэгжүүлж байгаа энэхүү ажил нь ирээдүй болсон хойч үедээ учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах, мөн мэдлэгтэй ирээдүйг бүтээхийг зорьж байна.