75003333
Хайлт

Принтер яагаад амархан эвдрээд байна вэ?

2022/10/27

Олон хүмүүс принтерийн цаасаа зөв сонгох нь тэдний принтерийн асуудлыг шийдэх гол шалтгаан байж болзошгүйг мэддэггүй. Таны машинд чанар муутай тос, хий ашиглах нь засвар үйлчилгээ хийх асуудалд хүргэдэг бол таны принтер ч мөн адил чанар муутай цаас ашигласнаар эвдрэл гэмтэл үүсгэдэг.

Чанар муутай, өртөг багатай цаас ашиглах нь хэмнэлттэй болов ч урт хугацаандаа илүү их зардалд хөтөлдөг.

Принтертээ чанар муутай цаас ашиглах нь, цаас бөөгнөрөх, принтер гацахад хүргэдэг. Хүмүүс ихэнхдээ цаас бөөгнөрөөд, принтер нь цаасаа гацаагаад байгааг муу цааснаас болдог гэж огт төсөөлдөггүй. Чанар муутай цаас ашиглах нь мэдээж таны цаг болон ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, байгальд хог хаягдал үүсгэж, принтерийн эвдрэл гэмтэл үүсгэхэд  хүргэдэг.

ТЭГВЭЛ ХЭРХЭН ЧАНАРТАЙ ЦААС СОНГОХ ВЭ?

Хоёр талаараа хэвлэх боломжтой, гөлгөр гадаргуутай, хэвлэлт тод харагддаг, принтерийг гацаахгүй жигд хурдан татагддаг, байгаль орчиндоо ээлтэй гэх шаардлагуудыг зайлшгүй харах шаардлагатай.

 

Double A брэнд нь өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ алдартай сайн чанарын цаас юм. Түүгээр ч зогсохгүй Double A брэндийн цаасны гөлгөр гадаргуу нь хэвлэж буй зүйлийг тод гаргахаас гадна ямар ч саадгүй татагдана. Саадгүй татагдсанаар принтер тань гацахгүй цаасны бөөгнөрөл үүсэх эрсдэлээс зайлсхийх боломжтой. Double A брэндийн бичгийн цаас нь 2 талаараа ашиглах зориулалтай ба хадгалалтын хугацаа урт байдаг. Double A брэнд нь - ISO 9001:2008 (Чанарын удирдлагын тогтолцоо) -ISO 14001:2004 (Байгаль орчны менежментийн стандарт) тус тус хангасан цаас юм.