75003333
Хайлт

"Соёлын сэргэлт-2023" аяныг Улаанбаатар Принт ХХК дэмжин ажиллалаа

2023/06/21

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор соён гэгээрлийн нэгдсэн арга хэмжээг нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулан, идэвхжүүлж байгаа билээ.

"Соёлын сэргэлт-2023” аяныг Монгол Улсын газар зүйн бүсчлэлийн дагуу таван бүсэд Соёлын яам, харьяа соёл, урлагийн 26 байгууллагын баг бүрэлдэхүүн тусгай хөтөлбөрийн дагуу соён гэгээрлийн лекц болон урлагийн тоглолтыг тухайн орон нутгийн иргэдэд хүргэн ажиллалаа.

Аяны хүрээнд тавдугаар сарын 12-22-ны өдрүүдэд Архангай аймгийн 18 сумдаар, соёлын салбарын ажилтнууд, сумдын соёлын төвийн удирдлага, албан хаагчид, ард иргэдэд чиглэсэн чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаас гадна Баянмонгол чуулгын тоглолт, Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга үзэгчдэдээ бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав.

https://ikon.mn/n/2w1i