75003333
Хайлт

www.OLZ.mn сайтын хамт олон “НҮДЭЭ НЭЭ” үйл ажиллагаанд нэгдэж байна

2017/11/03

Сүүлийн үед гарч буй бага насны хүүхдийг хүчирхийлэх болсон мэдээлэл цахим сүлжээгээр ихэд цацагдах боллоо. Үүний эсрэг олон ч хөдөлгөөнүүд өрнөж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэд ихээр дэмжин нэгдэх боллоо.

Үүний нэг нь иргэн Г.Ганжавхланы  бага насны хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг өрнүүлж буй “НҮДЭЭ НЭЭ” үндэсний хөдөлгөөн юм. Манай www.OLZ.mn сайтын хамт олон энэ хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжин оролцохоо албан ёсоор дуулгахад таатай байна.