ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧ БОЛОХ 4 АЛХАМ
2018/03/30Шинэ харилцагч хайхаас илүү, хуучин харилцагчдаа халамжилж шинэ борлуулалт хийх нь 8 дахин хялбар байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Шилдэг борлуулагч борлуулалтын хаалтад төвлөрч ажилладаггүй. Харин урт хугацааны, хамтран ажиллах харилцаа холбоо тогтоохыг эрмэлздэг. Ихэнх компани борлуулалтын ажилтнууддаа харилцагчтайгаа урт удаан, бат бөх харилцаа холбоо тогтоохыг заадаггүй.
Шилдэг борлуулагч болохын тулд:
Шилдэг борлуулагч болоход дараах сөрөг бодлуудыг давах хэрэгтэй:
-Би сарынхаа нормыг хангахгүй бол дарга маань намайг ална даа.
- Энийг зарж чадахгүй бол хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийж чадахгүй нь ээ.
ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧ БОЛОХ 4 АЛХАМ
1. Анхааралтай сонсох /Engaged listening/
Харилцан яриаг таслалгүйгээр харилцагчийнхаа үг бүрийг сонс. Таны зорилго бол харилцагчийнхаа нөхцөл байдлыг ойлгох гэдгийг санаарай.
2. Ойлгож буйгаа илэрхийлэх /active acknowledge/
Өөрийн сонссон, ойлгосон зүйлээ бататгаж түүнчлэн харилцагчийгаа маш сайн ойлгож буйгаа илэрхийлдэг байх хэрэгтэй. Шууд ба шууд бусаар байж болно.
3. Лавлах асуулт /exploratory questions/
Харилцан яриаг илүү үнэ цэнэтэй болгохын тулд харилцагчийнхаа бодол санааг тодруулахад туслах асуулт асууна. Энэ алхам нь шинэ мэдээлэл олох зорилготой биш гэдгийг санаарай. Харилцагчийнхаа нөхцөл байдлыг маш сайн ойлгож буй гэдгээ батлах гярхай асуулт асуух чадвар туршлагаа ашиглана.
4. Хариу үйлдэл үзүүлэх /responding/
Бүх борлуулагч хэрхэн хариу үйлдэл хийхээ мэддэг. Гэхдээ бодит байдал дээр зорилгод чиглэсэн борлуулалагчдад хамгийн том асуудал болдог. Зорилгод чиглэсэн борлуулагчид сонсох үе шатыг алгасаад шууд хариу үйлдэл үзүүлдэг. Сонсож, ойлгож, бататгасныхаа дараагаар харилцагчийнхаа бодит байдалд нийцсэн оновчтой хариу үйлдэл хийж чадна. Энэ нь түүнчлэн бат бөх, найдвартай харилцаа холбоо тогтоох нэгэн түлхүүр болно.