75003333
Хайлт

Амиа алдсан саятанг 100 мянган долларын АЛТАН эдлэлд ороож оршуулжээ

2018/04/09

ДейлиМэйл –д мэдээлснээр Тринидад Тобаго улсын цуутай баян, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн магнат, 33 настай саятан Шерон Сукедо тансаглалаараа ямагт шуугиан тарьдаг байжээ. Тэрээр улсынхаа хамгийн олон үнэт машинтай гэдгээрээ мөн алдаршсан байв. Саяхан түүнийг эхнэрийх нь эцэг эхийн байшингийн дэргэд үл мэдэгдэх этгээд буудан хороосон.

Төрөл төрөгсөд болон ар гэр нь талийгаачийг алтанд жинхэнэ умбуулан оршуулсан нь бас л шуугиан дэгдээжээ. Талийгаачид зориулан тусгайлан авс захиалж хийлгүүлсэн нь 50 мянган долларын үнэд хүрчээ.

Чандарлахаас нь өмнө “Moet & Chandon” брэндийн шампааскаар дүүргэсэн алтан усан онгоцонд угаажээ. Мөн хайртай алтан эдлэлүүдийг бүгдийг зүүж өмгөсөн нь 100 мянган доллар элбэг давсан гэнэ.

Үүнээс гадна хөлөөс нь толгой хүртэл брэнд хувцас гутлуудыг нь өмсгөжээ.

Улмаар хайртай “Бентли” машинд нь ачиж  чандарлах газар луу аваачсан байна. Оршуулгын дараа хамаатнууд нь талийгаачийг чандарлахаас өмнө алтан эдлэл, брэнд хувцаснуудыг нь тайлж авсан гэх хэл ам дэгдсэн ч ар гэр нь няцаажээ.

Өдгөө цагдаагийн газар алуурчнийг эрэн сурвалжилж байна. Цагдаагийн газрын мэдээлснээр саятан нь гэмт бүлэглэлүүдийн хоорондын дайны золиос болжээ. Орон нутгийн дээрэмчдийн зартай бүлэглэл болох “Раста Сити” саятны хойноос ангуулчилсаар байсан. 

Өөр нэгэн гэмт бүлэглэл саятны хамгаалалтын хариуцаж байснаас ч гадна цагдаагийн хэд хэдэн том дарга ивээлдээ авсан байжээ.  Талийгаач саятан цагдаагийн нэр бүхий том дарга нарыг олон жилийн турш нууцаар цалинжуулж ирсэн нь мөн тодорхой болсон. Тэдний ачаар өмнөх халдлагаас  амьд гарч чадсан ч саяханы аллагад амиа алдсан байна. Захиалгат аллагад талийгаачийн хамаатнууд холбоотой байж болохыг цагдаа үгүйсгэхгүй байгаа гэнэ. Өдгөө цочролд орсон эхнэр нь эмнэлэгт хэвтжээ. Хүүхдүүд нь аллага болсон газраас холгүй орших хадмых нь гэрт байгаа гэнэ.