75003333
Хайлт

Аврах хантааз (Сургамжит зурган өгүүллэг)

2018/04/12

 

Бие биедээ хэчнээн хайртай байсан ч зарим гэрлэлтүүд салалтаар дуусдаг байна. Хамгийн сайхан хүсэл мөрөөдөлтэй гэр бүлүүд ч өмнөө ирсэн сорилтуудыг давж чадалгүй салж сарниад зогсохгүй хүүхэд өнчрөх, эд хөрөнгийн маргаан зэрэг олон асуудлууд дагуулдаг байна. Харин манай улсын хувьд 2016 оны байдлаар 8200 хүн гэрлэж, түүний 20 хувь нь салсан үзүүлэлттэй байна.

Тэгвэл олон улсад гэр бүл салалтыг хэрхэн дүгнэж, ямар арга хэмжээ авдаг вэ? Сэтгэлзүйчдийн гол зөвлөгөө бол аливаа асуудал тулгарахад эрт үе дээр нь шийдвэрлэх явдал юм. Хэтэрхий оройтохоос нь өмнө болохгүй, бүтэхгүй байгаа асуудлуудаа хуваалцан, харилцан ойлголцох нь чухал гэж гэр бүл судлаачид үздэг байна. Хоорондоо аль болох буулт хийж сурч, аливаа зүйлсийг хамтдаа хийснээр дотно харилцаа үүсгэдэг гэжээ.