Хорвоод хосгүй ХОРИН ТАВАН ХУТГА
2018/04/16Эрчүүдийн гоёл үүссэн тухай домог: Эрт урьд цагт удам угсаа сайтай, айл саахалтдаа нэр хүндтэй эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Тэр нутгийн бас нэгэн залуу эхнэрт дурлаж тэр хоёрыг салгах арга хайгаад хошуу ноёнтойгоо ярилцаж байгаад нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулчихжээ. Ингээд эр нөхрөө хэзээ ирэхийг ч мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Нөхөр нь 9 жилийн дараа эргэн иртэл гэр орон нь маш ихээр туйлдаж нутгийн хамгийн ядуу айл болсон байв. Хайртай эхнэр нь өвчний улмаас нас бараад харин ээжийгээ яг дуурайсан охин орон гэрээ харан амь зууж байжээ. Охинтойгоо уулзан учир явдлыг тайлтал хорон санаат залуу нөхрөө авчрахыг хүсвэл ембүү өг, эсвэл надтай суу хэмээн зовоосоор бүх хөрөнгийг нь баржээ. Харин охин нь аавдаа маш чамин хээ угалзтай зүйлсийг бэлэглээд ээж үүнийг эцсийн малаа зарж хийлгэсэн юм. “Эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” гэж хэлсэн билээ гэжээ. Тэр нь аян дайнд яваа эр хүнд тохирох гал гаргах хэрэгсэл хэт хутга, гаанс, даалин зэрэг байжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж иржээ. Тэр цагаас хойш хэт хутга, даалин, гаанс зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25