75003333
Хайлт

Танд ГАЙ болох гоо сайхны 12 зөвлөгөө

2018/04/18

Careprost таны нүдний дарал ихсэх өвчинд тустай. 

 

Энэхүү эм нь нүдний даралт ихсэх өвчин буюу глаукома өвчний үед хэрэглэх заалттай. Энэ эмийг хэрэглэснээр таны сормуус унаж ургалт нь зогсох болно. 

 

Органик гаралтай бигнүүр таныг илүү сайхан харагдуулна. 

© depositphotos   © depositphotos  

Мэдээж органик бүтээгдэхүүн гэдэг хамгийн сайн нь. Гэвч бүгд тийм биш. Жүрж, лимон гэх мэт цитрусын төрлийн жимсний найрлага бүхий бүтээгдэхүүн нь өөрөө харшлын ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ. 

Шүдний сойзоор уруулдаа массаж хий. 

© depositphotos   © depositphotos  

Шүдний сойзоор уруулдаа массаж хийхийг та хаа нэгтээгээс уншиж байсан бол үүнийг бүү хэрэгжүүлээрэй. Шүдний оонд байх идэмхий бодисууд таны уруулыг хучуур эдийг хөнгөхөн гэмтээж дөнгөнө. 

Гичтэй маск таны үсийг сайхан ургуулна. 

© depositphotos   © depositphotos  

Цагаан гич (лат. Sinapis alba L.) нь байцаатны овгийн, өвслөг, нэг наст, гичийн төрлийн нэгэн зүйл ургамал. Зарим тохиолдолд Brassica alba эсвэл B. hirta гэж нэрлэдэг. Цагаан гичийг үрийн, тэжээлийн, ногоон бордуур, бүрхүүл ургамлын зориулалтаар тариалдаг, Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай. Англиар "white mustard", орсоор "горчица белая", "горчица английская" гэж нэрлэдэг.

Өндөг, тос, гич гурвыг холиод үсэндээ маск тавиарай. Ийм зөвлөгөө бол хаа сайгүй. Гич бол бас хүчтэй харшил үүсгэгч бөгөөд Дээрх байцаатангууд, бактери, мөөгөнцөр, шавж, немадот, хог ургамал зэрэгт өргөн хүрээтэй нөлөө үзүүлдэг биохорт нэгдлүүдийг эсвэл бодисын солилцооны дайвар бүтээгдэхүүнүүдийг ялгаруулдаг. 

Ацетон буюу хумсны будаг арилгагч

© pixabay   © depositphotos   © depositphotos  

Хумсны лак арилгагчыг байнга хэрэглэснээр будаг нь арилахаас гадна таны хумс хатуурч гэмтэн, улмаар түлэгдэж шарладаг. Ингээд хичнээн будсан ч тийм ч сайхан харагдахаа болино. Ацетоноос илүү сул үйлдэлтэй будаг арилгагчийг сонгоорой. 

Лемоны халуун шүүс хумсны ургалтыг сайжруулдаг. 

© depositphotos   © depositphotos  

Лемон нь витамин С ээр баялаг. Витамин С бол хүчил. Аскорбины хүчил. Мөн лемон нь цитрусын төрлийн жимс гэдэг утгаараа хүчтэй харшил үүсгэгч. 

 

Батга соруулагч


© aliexpress   © depositphotos  

Интернэтээр ингэж рекламдах болно. Та цагаа мөнгөө үрж гоо сайханчид очих хэрэггүй боллоо. Ингэж соруулаад л бүх зүйл гоё гэх мэт... Гэхдээ тийм биш. Та үүнийг хэрэглэснээр хялгасан судаснууд чинь хагарна. Хагарсан газраа хөхөрнө. Зодуулсан юм шиг.  Манай улсад түгээмэл хийгддэг бумба эмчилгээ хийсний дараа яадаг билээ. Таны нүүр тийм болно. Ийм болох хамаагүй бол яахав дээ.

Гоо сайхны тосыг нүүрний маск болгон хэрэглэх. 

© depositphotos   © depositphotos  

Ихэнх тос дексаметазон юмуу түүнтэй төст харшлын эсрэг эмийн бодис агуулсан байх нь элбэг. Ийм тос хэрэглэсэн даруйд үнэхээр дажгүй нь үнэн. Гэхдээ удалгүй гууль нь цухуйх болно. Таны үхэжсэн хялгасан судаснууд хөхрөөд, харлаад гоё болно доо. Нөсөөжилтийн харлалт биш тул нөхөн төлжилт явагдаж дуустал та юу ч хэрэглээд нэмэргүй. Хэрэглэхээр болвол 2 долоо хоногтоо нэг л удаа хэрэглээрэй. 

Хүнсний содыг ашиглан арьсаа гуужуулаарай. 

© depositphotos   © depositphotos  

Хүнсний содыг олон төрлийн гоо сайханд ашигладаг. Ихэвчлэн арьс гуужуулах зорилгоор. Гэхдээ тогтсон хэмжээтэй. Хүний арьсны pH тэнцвэр нь 4,5 байдаг бол та сода хэрэглэснээр 9 болно. Ингээд таны хуурайшсан арьс загатнаж, үрчийж хөгшин харагдах болно. 

 

Майонезыг үс ангижруулагч болгон ашиглаарай. 

© depositphotos   © depositphotos  

Майонезыг өндөгний цагаан болон тосоор хийдэг. Тийм зүйлийг та үсэндээ түрхэснээр таны үс яг л урсаж хөлдсөн мөс шиг харагдах болно. 

Борын хүчлээр арьсаа цэвэрлэ

© depositphotos   © loudwolf  

Борын хүчил нь олон төрлийн цэвэрлэгч болон батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнд ордог. Энэ өгүүлбэрийг сонсоод хүмүүс дангаараа байвал бүр илүү үр дүнтэй гэж боддог гэнэ шүү. Энэ бол эндүүрэл юм. Цэвэр борын хүчил нь таны арьсыг түлж загатнуулна. Арьс чинь холцорч унан батгатай байснаасаа дор харагдана. Улмаар халдвар орох гээд дараа дараагийн хүндрэлүүд үүснэ. 

Хувцас зайлагч хэрэглэж гялалзсан үстэй болоорой. 

© depositphotos   © depositphotos  

Таны үс гундаад байвал хувцас зайлагч ашиглан гялалзсан үстэй болоорой. Ийм зөвлөгөө бас байнаа байна цаана чинь. Энэ арай биш шүү. Ихэнх хувцас зайлагч фосфатын өндөр агууламжтай байдаг. Таны үсийг хагнаас чинь салгаад зогсохгүй бүүр үсийг тань хуйхнаас чинь салгана. Зүгээр салгахгүй дараа нь загатнуулна. 

Магадгүй та эдгээр аюултай зөвлөгөөнүүдийг урьд нь сонсож эсвэл таны таньдаг найз нөхөд тань хэрэглэж байсан бол та тэдгээр хүмүүст түгээж тус болоорой.