75003333
Хайлт

Ed Sheeran ы бие хамгаалагч нь Instagram ийн ОД

2018/04/20

Kevin Myers хэмээх энэ залуу нь дуучин Ed Sheeran ы бие хамгаалагч юм. Тэрээр өөрийнхөө боссыг хамгаалах гэхээсээ илүүтэй үргэлж шоглож ТРОЛДОЖ байдгаараа алдартай бөгөөд түүний энэ өхөөрдөм байдалд нь дуртай дагагчид олон болжээ. Эд Шэран би хамгаалагчтайгаа босс болон ажилчин гэсэндээ биш маш дотно найзууд шиг харьцаатай ажээ. 

Ингээд түүний боссыгоо шоглож буй Instagram зургуудыг хүргэж байна. 

“Бацааныгаа зам хөндлөн гарч байх үед нь түүний гараас нь байнга хөтөлж байгаарай. Түүний гайхалтай нүдийг харахаа бас мартав аа.”

“Би ажлаа хийнгээ ДОМОГ болж байна.”

“Бахархаж байна.”

“Бид баян”

“Хэн нэгэн буудчихаж магадгүй, Байнга харж байх хэрэгтэй ”

“Түүнийг дахин ганцааранг нь явуулахгүй.”

“Тэр одоо өөрийгөө аав болсон гэж надад хэлсэн”

“Би бол Эд Шэран ХАХАХА”

“@zakarywalters ын дагагчдыг харж байна... ЁООНК lololol”

“U wot - Энэ үг нь You what mate? буюу чи юу гэж боддог вэ гэсэн утгыг илэрхийлнэ.”

“Бацаантайгаа хальт зураг авахуулав”

“Ийм тасархай бичлэг урьд нь үзэж байсангүй ээ”

“Үүрд үзэх болно”

“Та аялалд явахдаа ус буцалгагч аа салгасан эсэхэд эргэлзэх мөч... ”

“Бацаан чинь чамтай дэлгүүр хэсэх үед чиний царай... ”

“Би Инстаграмынхаа амжилтыг хүртэж байна даа”

Эд Шэран өөрийн бие хамгаалагч Кевины инстаграммыг олон дагагчтай болоход том нөлөө үзүүлжээ. Тэрээр түүнийг Инстаграм нээсний дараахан промошн хийж дэмжсэн бөгөөд 

“Эцэст нь нэг юм Кевин өөрийн гэсэн олон тооны дагагчтай боллоо. Түүнийг байхгүйд та хэд уйдах байхдаа”

“@securitykev буюу Инстаграмын аварга залууг дагаарай манайхаан.”